Monday, September 14, 2009

Өөрт минь л бий шүү дээ

Хааяа эргэн тойрноо жаахан ажихад бөөн бухимдал байх юм. Тэр ингээд энэ ингээд, тэр болохгүй энэ болохгүй, уул нь тэгэх ёстой юм гээд л...
Тэгээд баахан өөрчлөлт ярьсан улс. Чи өөр болчихжээ гэж ирээд л... Ер нь өөрчлөгдөх гэж юу хэлээд байгааг би сайн ухахгүй байгаа. Амьдралын хэв маяг нь өөрчлөгдвөл тэр хувь хүний өөрчлөлт болох уу? Миний хувьд бол үгүй амьдралын хэв маяг бол бараг л байнга хувьсан өөрчлөгдөж байдаг шахам зүйл. Хүн ургаш алхаж явах бүрт үүрэг хариуцлага гэдэг зүйл дагаж явдаг гэж би хувьдаа ойлгодог. Хамгийн энгий жишээ гэхэд гэр бүл үр хүүхэдтэй болоход хувь хүний амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөнө, маш том үүрэг хариуцлага өмнө нь байна. Ийм үед мэдээж чөлөөт цаг найз нөхөддөө гаргах цаг зав бага болно. Гараад ирээ найзаа гэхэд нь чадах үе байна бас чадахгүй үе байна. Утасаа авч чадах үе байна чадахгүй үе байна. Хүүхэдээ сэрээчихнэ гээд утасныхаа дууг хаагаад дуудлага ирсэнийг нь мэдэхгүй өнгөрөөх үе ч байна. Яагаад ийм нуршсан юм бичсэний учир нь бид бүхэн хэрэгтэй хэрэггүй үгсээр биесээ дэндүү их мэрэх юм.
Б.Лхагвасүрэн гуай нэгэн сэтгүүлчийн асуултанд өгсөн хариулт их таалагдсан болохоор оруулав.
Сэтгүүлч : Та энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнд санал өгөх вэ?
Б.Лхагвасүрэн гуай : Би 3н жилийн өмнө одоогын ерөнхийлөгчид саналаа өгсөн 3,4 жилд хувирдаг сэтгэл гэж юу байхав дэ гэж.... Найз нөхөдтэйгөө хэдэн жил нөхөрлөсөн болоод чи өөрчлөгдөж гэж хэлж байгаа юм болоо. Ингэж хэлэгсэд өөрийгөө ямар хүн болохын илтгэх шиг (кккккк харамсалтай)
Ямар илэгдэхгүй хад чулуу, ган төмөр биш хад чулуу ч цагийн аясанд элэгдэж мөлийдөг зүйл. Найз нөхдийнхөө сэтгэлийг хогийн сав шиг санаж 2,3н салаа үзүүрт үг бүү чулууд. Хогын савч дүүрдэг зүйл хүний сэтгэл ёроолгүй сав ердөө биш. Энэ хорвоо дээр 1раа амьдарч байгаа юм шиг битгий аягал. Бүгдийг л өөрт таацуулах гэж шүлсээ үсчүүл хүн хараагсад дэндүү их юм. Би бодохдоо эвийг нь олж аргадаж амьдардаг хорвоо гэж ойлгодог. Эвийг нь олж аргадах гэхээр бялдуучилж, зусардахыг ердөө хэлээгүй шүү. Зүгээр л бүх зүйлийг учиг нь ӨӨРТ МИНЬ БИЙ ШҮҮ ДЭЭ гэж эхлээд өөрөөсөө харж суръя л даа. Яагаад болхгүй гэж хүнлүү хуруу чичлэн шүлс үсчүүлэн ярихаасаа өмнө өөрөөсөө эхлээд л тийм зан гаргахгүй, өөрт дараа нь тийм байдал тулгарахад өөрөө үлгэр дууриал болж чадахуйц байхын тулд өөрсдөөсөө эхлэе л дээ найзуудаа. Найз нөхөд тань үүссэн нөхцөл байдал, үүрэг хариуцлага дараагийн удаа таны өмнө тулгарах нь дамжиггүй. Тэр үед цэцэрхэж суусан хүн найзаасаа долоон дор байвал яанам. Тийм учир хэлэх үгээ 1,2 удаа өнгөрөөж өөрөөсөө эхэлцгээе. Өөрсдөө чадахгүй байж бусдад тэр шаардлагаа бүү тулга.
Ингэж хэлүүлсэн учир нь өөрт минь бий шүү дээ гэж бодон хэлэгсэд дараа нь яахна уу гэж ажин тайвширав ккккк

Sunday, September 13, 2009

Flex Chart ашиглах жишээ № 1

Flex chart нь үнэхээр олон давуу талтай. Чадах ядахаараа олон сонирхолтой жишээнүүдийг оруулах болно оо. Кодыг нь харахыг хүсвэл www.baji-csms.blogspot.com руу орж үзээрэй

Tuesday, September 8, 2009

Android E-Book

1. Android Application Development: Programming with the Google SDK

O’Reilly Media, Inc. | English|(May 26, 2009)| ISBN-10: 0596521472|336 pages| PDF|4.2MB

Татах <<>> Download

2. PRO Android

Apress | English | 2009-06-22 | ISBN: 1430215968 | 400 pages | PDF | 4,5 MB

Татах <<>> Download

Monday, September 7, 2009

Android DroidDraw түүл


Android дээр арр бичиж байгаа хүмүүс дизайн гаргах гээд xml файлд элемэнт нэмж байж магад гээд энэ хүү бичлэгийг оруулж байна. Энэ хүү DroidDraw түүл дизайн гаргахад хялбар бөгөөд visual-р компонентоо өрөн тохиргоогоог нь хийж кодыг нь Generate хийн ашиглаж болох түүл юм.

Татах <<< DroidDraw >>> Download

Android APIKEY үүсгэх

Та бүхэнд Android дээр MAP-тай холбоотой арр хөгжүүлж байхад apiKey шаардлагатай үе байх бөгөөд энэ хүү apiKey үүсгэхдээ дараах алхамаар үүсгэж болно.

1.Command prompt дээр дараах командыг биелүүлэнэ
C:\>"C:\Java\jdk1.5\jre1.5\bin\keytool.exe" -list -alias androiddebugkey -keystore
"C:\Documents and Settings\Tanii user name\Local Settings\Application Data\Android\debug.keystore" -storepass android -keypass android
Дээрх команд дээр мэдээж таны компьютер дээр суусан JDK дироктор байх ба мөн debug.keystore файлын default дирокторыг бичсэн болно. Та энэ хүү дирокторыг зөв эсэхийг шалгаж болох ба
Eclipse -> Window -> Preferences -> Android -> Build tab-г сонгоход Default debug keystore гэсэн хэсэгт дээрх файлын дирокторыг харуулах бөгөөд энэ хүү дирокторыг ашиглах нь зөв юм.


Дээрх команд амжилттай биелэвэл Команд промт дээр дараах маягаар key харуулах болно
Certificate fingerprint (MD5): 90:1D:53:4A:D1:82:1B:F1:56:83:97:AB:27:19:FC:A3
2.Дээрх кодыг энэ сайтруу орон
My certificate's MD5 fingerprint: хэсэгт хуулан Generate API Key товчийг дарахад таныг Google дээрх эрхээрэй нэвтрэх цонх гарч ирэх бөгөө нэвтрэн орсоноор таны API Key-г дэлгэцэнд харуулах болно. Жишээ нь : 07c9FMKtYDjZKtuNdy9X8xdliIYxxxfd6x76F1A
Ингээд та apiKey-тэй боллоо. :-p

Android Application does not specify an API level requirement!







Дээрх анхааруулга компайл хийж байх явцад Concole дээр харуулах бөгөөд яг дараах мөрөнд нь таны ашиглаж Device API хувилбарыг харуулах болно. Жишээлбэл Device API version is 3 (Android 1.5) гэх мэт. Android 1.1 байвал Device API version is 2 байна.
Үүнийг тодорхойлж өгөхгүй бол MAP харагдахгүй байх бөгөөд Manifest.xml файлд дээрх хувилбарын талаарх мэдээлэлийг uses-sdk тагт тодорхойлж өгсөнөөр энэ анхааруулга байхгүй болох ба таны програм үнэн зөв ажиллах болно. Тагын бүтэц нь дараах хэлбэртэйн байна.

uses-sdk android:minSdkVersion="3"


Анхааруулга : Энэ хүү таг нь manifest тагы child таг болно.

Wednesday, March 18, 2009

Бяцхан зөвлөгөө

Бяцхан зөвлөгөө
Блогоор минь зочилсон та бүхэнд маш их баярлалаа. Блогтой минь хамт байж урам хайрлаж байгаад. Би нэг их мундаг хүн биш л дээ гэхдээ би оюутан байсан болохоор оюутан дүү нартаа нэг жаахан зөвлөгөө маягийн юм бичмээр санагдаад доорх галтар гултар зүйлийг сийрүүлэв.
Хэнд хурд хүч байна тэр хүн бусдаас илүү гэж бусдад харагдаж, дүгнэгддэг. Цаг хугацааг хэн өөртөө ашигтайгаар ашиглаж чадсан хүн бусдаас давуу байдлыг олж авч чаддаг гэж би боддог. Тийм учраас бид бүхэн сурагч үедээ сурагч шиг, оюутан үедээ оюутан шиг байх хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаа юм. Энэ санааг олон талаас нь харж болно л доо. Бас ямар хүнийг оюутан,сурагч гэх юм бэ гээд л асуултууд ч гарч ирж болох. Би бол өөрийн харж буй өнцгөөс л өөрийн санааг илэрхийлж суугаа нь энэ. Миний бодлоор оюутан байхад бидний гаргадаг нийтлэг бөгөөд бидэнд хамгийн хор уршигтай алдаануудад
 Оюутан болсон л бол төгсөх нь үнэн гэж алгуурладаг
 Эхний нэг жил(улирал) хичээж байгаад сүүлдээ чармайлт нь аажмаар сулардаг
 Аль болох багш нарыг хуурахыг одолддог
 Өөрт итгэсэн багш нарын итгэлийг ашигладаг гэх мэт
алдаануудыг тоочиж болно. Би тийм өндөг шиг өөгүй хүн биш болохоороо дээрх дутагдалтай зан чанар надад байсан зарим нэг нь. Одоо ч байхыг үгүйсгэхгүй. Хааяа хуулдаг л байлаа энэ чинь багшаа хуурч байгаагийн шинж. Дээрээс нь өөрийгөө хуурч байгаа хамгийн бүрхэг зүйл шүү дээ. Бас төгсөх курсдээ нэг багш маань надад итгэсэн гэтэл би итгэлийг нь алдчихсан одоо хүртэл мессенжерт тааралдахаас айгаад нуугдаад байдын. Бидэнд бүгдэд нь муу тал болоод муу зуршил байгаа. Гэхдээ бид муу тал маань ямар үед илүү хөтлөөд байна, муу зуршил маань ямар үед илүү ихээр илрээд байна гэдгийг хүн бүр дор бүрнээ бодоод тэр байдал руу орохгүй,хүргэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Яаж гэдэг нь хувь хүний асуудал. Алгуурлал гэдэг бол залуус бидэнд хамгийн том дайсан нь бүх зүйлийг нь хойш чирээд тавьчихдаг зүйл байхгүй юу. Нөгөө цагийг өөртөө зөв ашиглах, аливаа зүйлд хурдтай байх гэдгийн яг эсрэг талд байдаг зүйл. Тийм учраас аль болохоор доош нь малтаж хойш нь тавиад байх хэрэггүй. Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд лекцээ таслахгүй семинараа таслахгүй яваад болоо гэж бодож байгаа бол эндүүрэл. Бусад мэргэжилийн оюутнуудын хувьд ч гэсэн. Лекц, семинар дээр үзсэн шинэ зүйлээ оройд нь хариад давтлага маягаар хийж байх хэрэгтэй. Энэ чиглэлээр сурч байгаа оюутнуудын давуу тал нь бол үзсэн зүйлээ хариад л өөрийн тооцоолуур дээрээ туршиж болдогт гэж би боддог. Хэзээ биелэх нь мэдэгдэхгүй онолоор тийм ч их бөмбөгдөөд байдаггүй болохоор. Байнга биш юм аа гэхэд тооцоолуурынхаа ард өдөрт ядаж 4-с доошгүй цаг суугаад лаб-н ажлаа хийгээд чадахгүй бол багш нар дээрээ очоод асуух хэрэгтэй. Хэдэн цаг хийх гээд оролдоод нухчихсан хүн чинь багшийн тайлбарыг шал өөрөөр хүлээж авна шүү дээ. Хийхгүй явж байгаад гэнэт ухаан ороод за одоо хийдэг хэрэгээ гээд л багш дээрээ гүйгээд очдог. Багш өөрийн заасан юм аа арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг тэгсэн урьд үзсэн зүйлээ өөрийн болгоогүй болохоор ойлгох магадлал тун бага. Тэгээд л нөгөө хичээлээсээ сүрдээд за би бүтэхгүй, чадахгүй юм байна гээд хаячихдаг. Нөгөө алгуур зан маань ийм үр дүнд хүргэж байна шүү дээ та минь ээ. Ийм учраас л оюутан үедээ оюутан шиг байяа гэж хэлээд, бичээд суугаан. Та сурч боловсрох үедээ л юм судалж суралцах хэрэгтэй шүү дээ. Ажлын байр дээр гараад танд судалж сур гэсэн тийм зүйл байхгүй шүү дээ. Зарим мэргэжлийн оюутнуудын яриаг сонсоход дадлага хийгээд л болчихдог юм гэж ярьдаг. Мэдээллийн технологиор суралцаж байгаа оюутануудад харамсалтай нь тийм дадлага хийх боломж ховор, хийлээ гэхэд зүгээр л нэг юм орчуулдаг. Тийм учраас бүгдээрээ сурах цагтаа л сурцгаая. За дараагийн хэлэх гээд байгаа санаа нь бол бидний амьдарч байгаа нийгэмд мэдээллийн шинэ шинэ технологиуд маш хурдан шинээр гарч бас шинэчлэгдэж байна.
Тэхээр оюутан байхдаа бүгдийг сурах гэж ийш тийшээ үсцэж цаг алдах хэрэггүй. Үндсэн ойлголтоо үзээд, сургуульд зааж байгаа технологио өөрийн болгоод эзэмшихэд л болно. Гол зарчимыг нь сайтар ойлгоод авсан байхад бусад технологиудыг суралцахад илүү хялбар гэж би хувьдаа боддог. Минйи хувьд системтэй суралцаж чадаагүйн гороор одоо урьд үзсэн зүйлийн агуулгыг дахин харж судлах зүйл байдагаас та бүхэндээ аль болохоор жаахан ч гэсэн мэдээлэлээ мэдлэг болгоод системтэйхэн байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Дээр Сосорбарам гуайн яриаг сонсож байхад хэрэггүй мэдээлэл хов болдог юм шүү гэж байсан. Тэр яг үнэн хий мэдээлэл хов ярианд л хэрэг болдог. Тэгээд жинхэнэ ажил дээр гараад ирэхээр хийж байгаа ажил маань цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах, бас шинэ ажил эхлэх гээд л ундраад байна. Тэр явц дунд шинэ технологиудыг хурдтай суралцах хэрэгтэй болов уу. Хурдтай суралцаж чадна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй уг үндэс суурь зарчимыг нь та урьд өмнө үзээд,судлаад мэдчихсэн шүү дээ. Ямар тооцоолуураас халиад хаа хамаагүй явчих гэж байгаа биш. Тйим болохоор санаа амар байж болно. Гэхдээ алгуурлах хэрэггүй. Бас өөрийгөө үргэлж голоод байх нь бас тийм ч сайн зүйл биш. Гэхдээ Монгол хүний цусанд нь байдаг болохоор барагтай л бол өөрийгөө голох тийм мэдрэмж, болоод сэтгэгдэл төрөхгүй. Хий сагаж сагсуурч явж хамраараа газар шаахгүй л бол. Энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад хамгийн анхаарах зүйл нь багийн ажиллагаа. Өөрөө л нухаад байдаг бусдад ойлгуулж,тайлбарлаж бусадтай хамтраад хийх чадваргүй бол ажил мөд урагшаа явахгүй. Бараг л бүтэхгүй. 1 програмист алдартай програм бичжээ гэж сонсоогүй. Харин магадгүй эвдэлж сүйтгэх талаараа бол магадгүй юм. Энэ нь нэг талаараа бас програмд тооцогдох байх л даа. Яг одоо миний ажиллаж байгаа нийгэмд бол чи юу мэддэг хэн байх нь хамаагүй чи багийн гишүүн багтайгаа ойлголцоод, хамтраад нэг хүн шиг ажиллаж чадахгүй бол чи хэн ч биш л байна да. За ингээд дуусгая аа. Аймар лут хүн шиг баахан бичлээ. Гэхдээ хэрэг болох байхаа найзуудаа. Урмын үг хайрлаарай.

Mark Minasi: Windows Server 2008

Энэ удаагийн оруулж байгаа бичлэг мааньWindows Server 2008 талаарх номны дагалдах СД-нь бүх audio лекц багтсан болно. Бас хөөрхөн цаг хугацаа зарцуулж байж олж авсан материал шүү. Сервер гэдэг бол тохиргоог нь сайн хийхгүй бол сервер биш шүү дээ. Бүх л талаарх мэдээлэл нь багтсан байгаа. Харин жаахан хэмжээ нь том 8 парт цуглуулна шүү. .4shared.com дээр хуулсан байгаа. Танд амжилт хүсье. Хэрэгтэй хүндээ ч хэрэгтэй л зүйл дээ гэж...


Зассан Татах холбоос 1
Зассан Татах холбоос 2
Зассан Татах холбоос 3
Зассан Татах холбоос 4
Зассан Татах холбоос 5
Зассан Татах холбоос 6
Зассан Татах холбоос 7
Зассан Татах холбоос 8

Tuesday, March 17, 2009

Dirk Louis, Microsoft Visual C # (sharp) 2008: Grundlagen, Techniken, Profi-Know-how.

Microsoft Press | 2008 | ISBN: 3866455070 | 1310 pages | PDF | 9,27 MB
Татах <<<>>> Download

Monday, December 1, 2008

Дэлхий хавтгай гэдгийг батлая



За залуусаа одоо 3-уулаа үлдлээ. Нэг залуу байсан боловч хэдэн сар чимээгүй байсан болхоор мэдээ тавих хүнд ажиллаас чөлөөллөө. Одоо жаахан идэвхитэй ажиллая. 3-уулаа бараг уулзахгүй зав муу бас зарим нь маш хол байгаа ч энд л хоорондоо бусадтайгаа уулзая. за амжилт. Блогийг маань уншиж байгаа хүндэд зочид маань ч бас санаа, оноо, шүүмжээ харамгүй бичих байх аа. Битгий хуруугаа хайрлаа.... Та бүхэн сэтгэгдэлээ бичиж үлдээхэд л бидэнтэй хамт хүн байгаа юм байна гэж мэддэг юм шүү... Бусдаасаа урамыг үг бүү хармал... Бусдаасаа зэмлэлийг үг сонсохоос бүү ай...

Tuesday, November 18, 2008

Oracle суулгах тохируулах

Ажлын нэг өдрийг маань авч одсон доорх Oracle-ийн
ORA-12154
ORA-12154:TNS:could not resolve the connect identifier specified
алдаа нь хамгийн нийтлэг буюу баазад холбогдож ажиллахгүй болсон үед гарч ирдэг байна.
Үүнийг хялбар шийдэх нэг арга нь Oracle-ийг дахин суулгаж болох юм.
Анхаарах зүйл:
Эхлээд ажиллаж байгаа Oracle-тай холбоотой сервисүүдийг (Control Panels -> Administrative Tools -> Services ) зогсоосон нь дээр.
Харин дараа нь ихэнхдээ D:\\oracle замд үүсдэг хавтас болон C:\\Program Files\\oracle файлуудыг устгах хэрэгтэй.
Суулгах явцад нэвтрэх баазын нэр болон нууц үгийг бичиж өгнө.


Тохиргоо хийх:
Сервэрлүү энгийн ТСР-ээр холбогдож ажиллах үед
1. Local Net Service Name configuration
2. Add (давтан оролдлого хийж буй бол Reconfigure)
3. Service Name: ( баазын нэр)
4. TCP
5. Host name: (Сервэрийн IP хаяг)
зэргийг оноосны дараа холбогдсон эсэхийг шалгаж үзэхээр бол
'Yes, perform a test' сонголтоор явна.
Change Login -> Username: болон Password: хэсэгт баазынхаа нэвтрэх эрхийг тодорхойлж өгнө.

За тэгээд дээрх цонх гарч ирвэл болох нь тэр Next -> Finish үгүй бол дахин нягталж суулгах хэрэгтэй.
Танд амжилт хүсье.

Friday, October 31, 2008

Ялгаа ...

Oracle дээр UNION ба UNION ALL командуудын ялгааг саяхан мэдэхгүй жаахан будилцийн би. Тэгээд мэдсэнээ хэлье гэж бодов.
UNION нь хоёр хүснэгтийг нэгтгэх(баганы нэр тоо ижил байх ёстой) команд бөгөөд UNION нь ижил бичлэгийн нэг гэж авч үздэг бол UNION ALL нь 2 өөр ялгаатай бичлэг гэж авч үзнэ.
Жишээ нь:
  1. TABLE_1 :

  2. SELECT * FROM DB2.*.Table1
  3. WHERE NUM = '400005898' WITH UR;
  4. ---------+---------+---------+---------+---------+---------+---------+-
  5. NUMBER APPLIED_DTSTMP EFF_DT EXP_DT
  6. ---------+---------+---------+---------+---------+---------+---------+-
  7. 191721709 2006-05-10-11.09.39.164189 05/10/2006 02/14/1997 191721709 2006-05-10-11.09.32.452921 05/10/2006 02/14/1997

  8. NUMBER OF ROWS DISPLAYED IS 2





  9. TABLE_2 :

  10. SELECT * FROM DB2.*.Table2
  11. WHERE NUM = '400005898'
  12. WITH UR;
  13. ---------+---------+---------+---------+---------+---------+---------+-
  14. NUMBER APPLIED_DTSTMP EFF_DT EXP_DT
  15. ---------+---------+---------+---------+---------+---------+---------+-
  16. 191721709 2006-05-10-11.09.39.164189 05/10/2006 02/14/1997
  17. 191721709 2006-05-10-11.09.32.452921 05/10/2006 02/14/1997
  18. 191721709 2002-03-14-09.46.20.512614 03/14/2002 02/14/1997
  19. 191721709 2002-03-14-09.46.17.356447 03/14/2002 02/14/1997
  20. 191721709 1997-10-10-23.05.28.750012 02/14/1997 02/14/1997
  21. 191721709 1997-10-10-23.05.28.750011 02/14/1997 ----------
  22. DSNE610I NUMBER OF ROWS DISPLAYED IS 6



  23. UNION ALL :

  24. SELECT * FROM DB2.*.Table1
  25. WHERE NUM = '400005898'
  26. UNION ALL
  27. SELECT * FROM DB2.*.Table2
  28. WHERE NUM = '400005898'
  29. WITH UR;



  30. ---------+---------+---------+---------+---------+---------+---------
  31. NUMBER APPLIED_DTSTMP EFF_DT EXP_DT
  32. ---------+---------+---------+---------+---------+---------+---------
  33. 191721709 2006-05-10-11.09.39.164189 05/10/2006 02/14/1997
  34. 191721709 2006-05-10-11.09.32.452921 05/10/2006 02/14/1997
  35. 191721709 2006-05-10-11.09.39.164189 05/10/2006 02/14/1997
  36. 191721709 2006-05-10-11.09.32.452921 05/10/2006 02/14/1997
  37. 191721709 2002-03-14-09.46.20.512614 03/14/2002 02/14/1997
  38. 191721709 2002-03-14-09.46.17.356447 03/14/2002 02/14/1997
  39. 191721709 1997-10-10-23.05.28.750012 02/14/1997 02/14/1997
  40. 191721709 1997-10-10-23.05.28.750011 02/14/1997 ----------
  41. DSNE610I NUMBER OF ROWS DISPLAYED IS 8



  42. UNION :


  43. SELECT * FROM DB2.*.Table1
  44. WHERE NUM = '400005898'
  45. UNION
  46. SELECT * FROM DB2.*.Table2
  47. WHERE NUM = '400005898'
  48. WITH UR;



  49. ---------+---------+---------+---------+---------+---------+---------
  50. NUMBER APPLIED_DTSTMP EFF_DT EXP_DT
  51. ---------+---------+---------+---------+---------+---------+---------
  52. 191721709 1997-10-10-23.05.28.750011 02/14/1997 ----------
  53. 191721709 1997-10-10-23.05.28.750012 02/14/1997 02/14/1997
  54. 191721709 2002-03-14-09.46.17.356447 03/14/2002 02/14/1997
  55. 191721709 2002-03-14-09.46.20.512614 03/14/2002 02/14/1997
  56. 191721709 2006-05-10-11.09.32.452921 05/10/2006 02/14/1997
  57. 191721709 2006-05-10-11.09.39.164189 05/10/2006 02/14/1997
  58. DSNE610I NUMBER OF ROWS DISPLAYED IS 6

Friday, October 17, 2008

Програмын Алдаа барих

Бид өөрийн хийж гүйцэтгэж буй програмын алдааг try catch блок ашиглан барьдаг. Тэгээд алдааны мэдээллийг шүүд хэрэглэгчид үзүүдэг. Энэ нь нэг үгээр бол их бүдүүлэг зүйл юм. Өөрийн хийх ажилаа системд таатгаж байна гэсэн үг шүү дээ. Програм хангамжийг бичиж байх хугацаандаа хаана ямар алдаа гарахыг маш нарын тооцож өөрийн эх хэлдээрэй алдааны мэдээллийг үзүүлж байвал зохистой зүйл гэж бодож байна. Бас тэр алдааны мэдээлэл маань буруу утга агуулсан дохиолдолд бичсэн код дотроо орж засах нь бүр бүдүүлэг зүйл байж магад. Өөрөөр хэлбэл системийн мессэж боксыг ашиглаж болох ч түүнд үзүүлэх текст болон гарчигийг нэг файл ч юм уу классаас уншиж байвал тохиромжтой. Бас тухайн үед гарсан системийн алдааг хэрэглэгчид үзүүлэхийн оронд нэг файлд бичин тэр файлыг ашиглан шалгаж явах нь зүйтэй. Тухайн алдааг файл руу бичих үедээ ямар функц модуль ажиллах үедээ гаргасан алдаа болон тухайн алдааны аль мэдээлэл нь илүү хэрэгтэйг бодолцон он сараар нь файлд бичиж байвал зүйтэй болов уу. Ер нь ямар ч програм бичиж байхад дээрх зүйлийг заавал хийсэн байх ёстой болов уу. Та бүхэн хийж буй ажилдаа туршиж бодолцож үзээрэй.

Wednesday, October 15, 2008

Extreme програмчлалын тухай

Програм хангамж хөгжүүлэх энэ аргачлал нь 1990-ээд оноос үүсэлтэй ба Ward Cunningham, Kent Beck нар үндэслэжээ.

 
Энэ аргачлалаар програм хөгжүүлэхдээ хэрэглэгч нь программаар гүйцэтгүүлэх шаардлагыг өөрсдөө тодорхойлж өгдөг. Харин программист нь архитектур, зохиомж, код, тестээ хэрэгжүүлдэг байна.
Программ хөгжүүлэх бусад аргуудад хэрэглэгч шаардлагаа бүрэн гүйцэт тодорхойлсоны дараа программист ажилаа эхэлдэг бол Extreme програмчлалд хэрэглэгчийн бүрэн бус шаардлагын дагуу программын дэд хэсгийг хөгжүүлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл программын зохиомжийг дахин боловсруулж (re-factoring) байдаг.
Extreme програмчлалын үндсэн зарчим нь хос програмчлалын арга юм. Ингэхдээ нэг компьютер дээр 2 хүн зэрэг ажиллах бөгөөд тодорхой цагаар үүргээ солилцож нэг нь бичиж, нөгөө нь хянаж байдаг. 

Extreme програмчлалын үе шат:
1. Хэрэглэгчийн шаардлагыг ойлгох, шинжлэх
2. Хэрэглэгчийн шаардлагаар системийн ажиллагааг тодорхойлох
3. Шинжилгээ ба зохиомж. Шаардлагын дагуу программ хангамжийн архитектурыг тодорхойлно.
4. Хэрэгжүүлэлт. Гаргасан архитектур, системийн ажиллагаанд таарсан программ хангамжийг үүсгэх.
5. Тестлэх
6. Төслийн менежмент. Хуваарь ба нөөцийн менежмент.
7. Суурилуулах ба үйлчилгээ.
8. Хүлээлгэн өгөх.

Эдгээр үе шатыг хэрэгжүүлэхдээ
1-р шатанд Use cases, оролцогчид
2-р шатанд Дэс дарааллын диаграм
3-р шатанд Класс, классын бүтэц, төлөвийн диаграммийг тус бүр зурж ашигладаг.

Энэ төрлийн аргачлал нэлээд ашиглагддаг бөгөөд зарим бага хэмжээний төсөлд хэрэгжүүлэхэд тохиромжтой байдаг.
Танд амжилт хүсье.

Tuesday, October 14, 2008

Та програм бичдэг үү? Файл бичдэг үү?

Сайн байна уу? Пост бичээгүйд уучлаарай хоёр найзаа :D Энэ удаад .NET дээрх програмчлалын тухай бодолоо хувуулцая. Би өөрөө C# дээр жаахан юм хийдийн.
C# дээр Application програм хийхдээ та нар яаж хийдэг вэ? Өөрийн чинь хийсэн системд алдаа гархад устгаад дахин суулгадаг уу? Тэгвэл нэг арга байна. Програм бичиж байхдаа өөрийн гэсэн хэрэглэгчийн контрол үүсгэж түүнийгээ ашиглавал алдаа гарсан үед тухайн системийн гэмтэлтэй хэсгийг засаж, өөрчилөж болно. Жишээ нь: .NET дээр
шинээр үүсгэхдээ:

Project-Add New Item - г сонгоод


User Control - г сонгоно.



Хэрэглэгчийн контролоо бэлдээд<тухайн тохиолдолд ерөнхий загвартай форм>
тухайн контролоос шинээр үүсэж буй формоо удамшуулна.(Объект хандалдат програмчлал)

Хэрэглэгчийн контрол ...


... загвартай контор үүсгээд дараах үүсгэх формуудаа тухайн контролоос удамшуулан
ашиглах нь дахин дахин ижил контрол форм дээр өрхөөс хөнгөлөх болон тусдаа класс болж буй тул дараа тухайн систем гэмтхэд хэрэглэгчийн контрол 1 удаа өөрчлөхөд бусад бүх форм дээр өөрчлөлт зэрэг явагдах гээд ..... маш олон давуу тайлтай...

Удашуулахдаа

гэж классын нэрийн бичнэ... (Тодруулсан хэсэг)
... гээл боллоо амжилт хүсье. Алдаа оноог маань засаж өгөөрэй баярлаа :D



Friday, October 10, 2008

Миний л бодол.....

Би энд ирсэний дараа энэ системийн талаар санал бодолоо хэл гэж нэг удаа асуусан тэр үед нь би дизайныг нь жаахан сайжруулбал дээр гэж бодож байна гэж хэлсэн. Тэгсэн саяхан нэг систем шинээр хийхээр болоод дизайныг нь хий гэж хэлэв тэр үед юу хийсэн гэж бодно урдынхтай нь адилхан юм хийсэн. Одоо тэгээд кодыг нь бас бичиж байгаа. Сургууль төгсөх гээд диплом гээд үеийнхнийхээ хийсэн програмуудыг харж байхад сайхан дизайнтай байсан даа. Тэгсэн эхэндээ хийгээд үзүүлсэн миний дизайн нь энэ тэндээ жаахан зураг хөрөгтэй арай өөр байсан. Тэгсэн энэ чинь ямар вэб юмуу, энэ зургыг чи өөрөө хийсэн юм уу гэж ирээл бүгдийг нь авахуулж орхисон. Гоогл-с хайж дураараа ашигладаг хөг өнгөрөв гэж. Бас програмист гэ чухам ямар мэрэгжил болохыг одоо л ухаарч байна сургуулийг нь төгсөөд мэдээгүй л гүйж явсан байна. Манай мэдээлэл технологийн компаниудын хийсэн програмуудыг шалгавал бүгд зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарах байх шүү ёс дүрмээр нь явбал. Үндсэн цонхноос нь эхлүүлээл..... Одоо тэгээл модулын загварыг нь хараал юу хийх ёстой ямар үр дүн гаргах ёстой гээл тийм юм хараал хийж сууна. Жаахан хураангуйлдаг баатар болсон энэ чинь энэ загвартай таарахгүй байна өөр хүн ойлгохгүй гэж ирээл.... Цааш нь бичих гэсэн жаахан тийм байнаааа дараа үргэлжүүлж бичье. Орж гарах гээд байна хэхэ

Аливаа зүйлийн санаа.....

Мессэж боксыг ашиглаж байх үед түүний текстийн агуулгаас хамаарад урт байх тохиолдол би тэр үед тухайн текстийн агуулгаас хамаарад мөр шилжүүлж харуулвал зүгээр байдаг. Энгийн юм шиг хэрнээ найзуудыхаа хийж байсан програмууд дээр хараагүй л дээ. Тухайлбал тухайн сонгогдсон мөрийг устгах үед тухайн мөрний түлхүүр үг, мөн нэр устгасан огноо цаг, тэгээд дээрээс нь мессэжийн маань текс байна шүү дээ энэ мэдээллийг устгалаа гээд л тэхээр жаахан урт болж байгаа биз. Тэгээд багаар бичиж байгаа үед тухайн мессэжийн утгыг олон дахин ашиглаж байгаа бол олон дахин бичилгүйгээр ашиглах гээд л ер нь системийн мессэж боксыг шууд ашиглахгүй юм. Уул нь 12 удаа дахин тодорхойлчихсон байдаг функц шүү дээ. Багаар бичнэ үүрэгт ажилаа үүргийн дагуу яг таг хийнэ гэдэгч амархан ажил байсан ч туршлага бага надад жаахан хэцүү юм аа. Мэдсэн сурсан бүхнээ дэлгээд тавьчихвал бас компаний нууц энэ тэр гэнэ биз. Аливаа зүйлийн санаа гэж их чухал шүү дээ. Үүнээс үүдээд жааханч болтугай зүйл судалж үзээрэй найзуудаа. Үр дүн хамаагүй чи ганцаараа хийж байгаа үед хамаагүй багаар гэдэг чинь.... гээд л гоё шүү
Зураг № 1Зураг № 2


Мар шилжүүлэхийн тулд дараах функцыг ашиглаарай

MessageBox.Show("Мессэж бокс дээр" + Environment.NewLine +
"үзүүлж буй тэкс хэтэрхий урт байгаа нь жаахан" + Environment.NewLine+
"зохимжгүй харагдадаг. Ямар тохиолдолж хэрэглэж" + Environment.NewLine +
"байгагаасаа шалтгаалаад харуулах текстийн агуулга янз бүр байдаг шүү дээ."
,"Мессэж үзүүлэх талаар", MessageBoxButtons.YesNoCancel, MessageBoxIcon.Information, MessageBoxDefaultButton.Button3);


Заадаа бараг бүгд мэднэ биз дээ. Санаа л өгөх гэсэн хэрэг.

Monday, October 6, 2008

Php програмчлалын хэл

Энэ нь вэб сайт хийх зориулалттай. Нэрний утга нь php-personal home page гэсэн товчлол буюу сүүлд hypertext preprocessor болгож өөрчилжээ. Php-г нэвтрүүлэх болсноор нэг PC-нээс өөр PC рүү, бүр олон зэрэг хандаж ажиллах боломжтой болсон. Энэ нь өмнөх танилцуулсан программуудын адил нээлттэй үнэгүй бөгөөд өргөн ашиглагддаг.


Windows үйлдлийн системд зориулагдсан сүүлийн хувилбарыг www.php.net хаягаар орон татаж болно.

Php4.0 cуулгах явцад
1. Server type гэдэгт нь apache-г сонгож болно.

Тохиргоо хийх:
1. Php суулгасан хавтас дахь php4ts.dll файлыг C:\Windows\System32 хавтаст хуулна.
2. С:\ директорт php-4.4.0-Win32 хавтас үүсгэнэ.
3. C:\Windows\php.ini файлыг ямар нэг editor дээр нээж
3.1 extension_dir="c:/php-4.4.0-Win32\extensions" мөрийг C:\php-4.4.0-Win32\extensions бичлэгээр солино
3.2 ;extension=php_gd2.dll болон ;extension=php_zip.dll мөрүүдийн өмнөх ;(цэгтэй таслал)-ийг устгана.

Танд амжилт хүсье.